Хадгаламжийн хүүг хэрхэн зөв харьцуулах вэ?

ГБГ.Батзориг1 мин унших47

Хадгаламж нээхдээ ихэнх хүн зөвхөн зарласан хүүг хардаг. Гэвч хоёр банк ижил хүү санал болгож байсан ч таны гарт ирэх мөнгө өөр байж болно.

Нэрлэсэн ба бодит хүү

Нэрлэсэн хүү нь банкны зарласан тоо юм. Харин хүүг сар бүр капиталжуулдаг эсэхээс шалтгаалж жилийн бодит өгөөж өөрчлөгдөнө. Хүү сар бүр нэмэгдэж, дараагийн сард хүүний хүү бодогдож байвал бодит өгөөж арай өндөр гарна.

Харьцуулахдаа анхаарах зүйлс

  • Хугацаа: урт хугацаатай хадгаламж ихэвчлэн өндөр хүүтэй ч мөнгөө эрт авбал хүүгээ алдаж болно.

  • Валют: төгрөг ба долларын хадгаламжийн хүү, эрсдэл өөр.

  • Нэмэлт нөхцөл: доод үлдэгдэл, нэмж хийх боломж, шимтгэл.

  • Даатгал: хадгаламжийн даатгалын хамрах хүрээг шалгаарай.

Энгийн жишээ

1,000,000₮-г жилийн 12% хүүтэй хадгаламжид хийсэн гэж бодъё. Хүүг жилийн эцэст нэг удаа бодвол 1,120,000₮ болно. Сар бүр капиталжуулбал ойролцоогоор 1,126,800₮ болно. Ялгаа бага мэт боловч хэдэн жил, том дүн дээр мэдэгдэхүйц болдог.

Зөвлөгөө: хүүгийн хувиас гадна гэрээний нөхцлийг заавал уншаарай.